Thursday, April 29, 2010

Ангийнхныхаа тухай хүүрнэхүй

Арав дугаар анги төгсөх жил буюу 1975 оны өвлөөс эхэлж манай ангийнхны дунд ажил мэргэжилээ сонгох улс орондоо ихийг бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн яриа хаваржингаа өрнөж билээ. Нэг өдөр манай ангийн Ш.Батсайхан МХЗЭ-н 18-р их хурлаас ХАА-г эрчимтэй хөгжүүлэх социализмын материал техникийн баазыг төгөлдөржүүлэхэд залуучуудын оролцоог дээшлүүлэх уриа гарсаныг бидэнд танилцуулж ангиараа Атарын САА-д илгээлтээр явж залуу хүний цог золбоог харуулж ангийнхаа болон сургуулийнхаа түүхэнд мөнхөрнө гэж яахан мэдэх билээ. Илгээлтээр гарах энэхүү шийдмэрийг гаргасны дараа эх, эцэг сургуулийн захиргааны хооронд бөөн маргаан дэгдэж, тэр үед манай ангийн хүүхдүүд одоогийн хүүхдүүдийн ярьдгаар од болж билээ. Дорнод аймгийн МХЗЭ-н 1-р нарийн бичгийн дарга Т.Ганболдод /Атрын САА-д/илгээлтээр явах ангийнхаа шийдвэр, эцэг эхийн зөвшөөрлийн хамт өгч, МХЗЭ-н төв хорооноос шийдвэр иртэл тэнд очиж яаж амьдрах, ямар ажил хийх тухай манай ангийнхан дунд өдөржингөө өрнөдөг байсан.

5 Comments:

At May 7, 2010 at 8:28 PM , Blogger baatar said...

This comment has been removed by the author.

 
At May 7, 2010 at 8:33 PM , Blogger baatar said...

This comment has been removed by the author.

 
At May 7, 2010 at 8:52 PM , Blogger baatar said...

ккк

 
At May 7, 2010 at 11:47 PM , Blogger baatar said...

kkk

 
At May 8, 2010 at 1:10 AM , Blogger дурсамж бодрол said...

hurdan vrgeljlvvlj bicheerei sonirholtoi bn shvvvv

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home